УОК: Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргаагүй

Б.Оргил

УОК-оос өнөөдөр орой буюу 2020.11.17-ны 22:00 цагт мэдээлэл хийж,  хэвлэл мэдээллийнхний сонирхсон зарим асуултад хариулт өглөө. Энэ үеэр орон нутгаас Улаанбаатарт ирээд хөл хорионы улмаас гацсан иргэдийн дунд ташаа мэдээлэл тархаад буйг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэллээ. 

Тэрээр “УОК-оос ойрын хугацаанд Улаанбаатараас орон нутаг руу гарах зөвшөөрөл өгөх юм байна. Зөвшөөрөл олгохдоо коронавирусний шинжилгээ өгч, халдваргүй гэсэн хариутай байхыг шаардах юм байна гэсэн мэдээлэл иргэдийн дунд тархаж улмаар коронавирусний шинжилгээ авах цэгүүд дээр дараалал үүсгэж байна.

УОК дээр Улаанбаатараас иргэдийг орон нутаг руу зорчуулах талаар ямар нэг шийдвэр гараагүй. Одоогоор судалж байгаа. Улаанбаатараас орон нутгийг зорих иргэдийг зорчуулахдаа тодорхой журам гаргаж шийдвэрлэнэ.

Мөн асуудал шийдвэрлэгдлээ гэхэд коронавирусний халдварын шинжилгээний хариу нь 24 цаг доторх хугацаанд байх шаардлага үүсэх юм. Тиймээс иргэд   төөрөгдөлд автаж, коронавирусний шинжилгээнд хамрагдсан байгаа бол хариу нь хүчингүй болно шүү гэв. 

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)