ШУУРХАЙ МЭДЭЭ: Маргааш өглөөнөөс нийтийн тээврийн хуваарьт дахин өөрчлөлт оруулна

Б.Оргил

Улсын онцгой комисс өнөөдөр орой хуралдаж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, маргаашаас буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 07:00-10:00, орой 17:00-20:0 цагийн хооронд үйлчилнэ.

Мөн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд Төрийн байгууллагууд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нийт ажиллагсдын 15-20 хувиас илүүгүй хүмүүсийг ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)