"Тээвэр Дархан", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 17-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 16,555,038.85 төгрөгийн үнийн дүнтэй 102.517 хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тээвэр Дархан" (TEE+14.95%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+8.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар Хивс" (UBH-14.69%) болон "Гермес Центр" ХК (HRM-11.42%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай Хөрөнгө оруулалтын сангийн нийт 11.680 нэгж эрхийг 1.2 сая төгрөгөөр арилжив. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 үнэт цаасыг 300 мянган төгрөгөөр арилжсан байна.

ТOP-20 индекс 0.49 хувиар өсөж, 17588.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,580,780,062,810.74 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Жич мэдээлэхэд, Засгийн газар болон УОК-ынн шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК  бүрэн зайнаас ажиллаж, онлайн горимоор арилжааг хэвийн явуулж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)