Банкны зээл, зээлийн хүүний талаар хэлэлцэж байна

Коронавирусний улмаас бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд банк, ББСБ дахь зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учраад байгаа.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар банкны зээл, зээлийн хүү зэрэг эдийн засгийн асуудлаар Байнгын хороодын дарга нар болон Монгол банктай цахимаар хэлэлцэж байгаа аж.

Сануулахад, Засгийн газар өчигдөр /2020.11.16/   хуралдаж хөл хориог 14 хоног сунгах үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар бүрийн сайд нарт даалгавар өгсөн.

Тухайлбал, Сангийн сайдад банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах талаар үүрэг чиглэл өгсөн юм.

Монголбанкны зүгээс өгсөн мэдээлэлд "Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой  асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно.

Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.

Харин тухайн арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)