Хятад улс технологийн аварга компаниудаасаа айж байна

Хятад улс технологийн аварга компаниудаасаа айж байна

Хятадын технологийн аварга компаниуд тус орны зохицуулах байгууллагуудын овоо хараанд оржээ. Корпорациудыг хянах монополийн эсрэг хууль гаргахаар оролдож байгаа тухай CNBC бичжээ.

Хятадын технологийн салбар нь төрийн ямар нэгэн саад тотгоргүйгээр хөгжиж ирсэн. “Вашингтон шиг Бээжин өөрсдийн технологийн аваргуудадаа хайр ба үзэн ядалтын харилцааг барьж байна” хэмээн Trivium China компанийн түнш Кендра Шефер өгүүлэв. Нэг талаасаа компаниуд нь Хятадын өөрчлөлт шинэчлэл хэр сайн явагдаж буйн илрэл хэмээн тэрээр тодотгов.

Нөгөө талаасаа, Бээжин  том технологиудыг хэрхэн Хятадын социалист эдийн засагт зохицуулах тухай сайтар тунгаан бодож байгаа гэж шинжээчид бичиж байна. Гэхдээ сүүлийн үед технологийн том компаниудынхаа  монополь авираас нь айх болжээ. Монополийн эсрэг журмын тухай шинэ төслийн мэдээ гарсан арваннэгдүгээр сарын 11-нд компаниудын хувьцааны үнэ эрс буурсан байв. Шинэ журам нь үнэ бүрдэлт, цалин хөлс, мэдээлэл ашиглах зэрэг  салбаруудыг хамруулж байгаа юм.

Үүнээс өмнө, Хятадын эрх баригчид Alibaba  компанийг үндэслэгч Жек Матай сөргөлдөж эхэлсэн юм. The Wall Street Journal сонины мэдээгээр, Ant Group (Alibabaгийн охин компани)  компанийн хувьцааг Хятадын хөрөнгийн зах зээлд гаргахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин  өөрөө хориглосон гэнэ. Өмнө нь тэрбумтан өндөр технологийн салбарын зохицуулалтын журмыг шүүмжилж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)