Үндэсний бөхийн барилдаануудын товыг цуцлав

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 11 дүгээр сарын 12-17-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжих буюу хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан учраас үндэсний бөхийн барилдаануудын товыг цуцлав.

Тухайлбал, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол Бахархлын өдөрт зориулсан, улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2020 оны 11 дүгээр сарын 16-нд 14 цагаас "Буянт-Ухаа"спортын ордонд болох байсныг цуцаллаа. Мөн 11 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд зориулсан барилдааныг Төрийн ёслолын албанаас Монгол бахархлын өдрийн барилдаантай хамтатгахаар шийдвэрлээд байсан юм.

Түүнчлэн өнөөдөр Бөхийн өргөөнд болох МҮБХ-ны тэргүүлэгчид, бөхчүүд, багш нарын нээлттэй уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)