Монголчуудын ноёрхлыг зогсоосон Котошёогикү зодог тайллаа

Мэргэжлийн сүмогийн озэки асан Котошёогикү зодог тайлахаар шийджээ. 36 настай Котошёогикү энэ башёд жюүрёо зиндаанд барилдаж, ганц даваа, таван унаатай байсан юм.
 

Өнөөдөр Садогатакэ дэвжээнээс энэ талаар албан ёсны мэдээлэл хийнэ. Арслан асан зодог тайлсныхаа дараа Сүмо бөхийн холбоонд Хидэнояма нэрээр үлдэн ажиллах юм.

Өнгөрсөн Намрын тэмцээнд тэрбээр хүнд гэмтэж, зиндаа бууран, 15 жилийн дараа дахин жюүрёод барилдах болсон билээ. Озэки байсан, башёд түрүүлж байсан бөх зодог тайлах гэж шинжээчид хэлж байсан ч Котошёогикү үргэлжлүүлэн барилдахаар шийдсэн. Тэр сэтгүүлчдэд “Жюүрёод ялахад дахиад дээд зиндаанд барилдаж чадна. Би юмыг өөдрөгөөр хардаг” гэж ярьж байлаа. Гэвч энэ тэмцээнд үнэхээр нас ахиж, залуучуудтай өрсөлдөхөд хэцүү болсон нь харагдлаа.
 


Мэйтокү дунд сургуульд байхдаа Японы дунд сургуулийн ёкозүна цол хүртэж, ахлах сургуульд нийт 7 цом хүртсэн. 2011 онд озэки болж, 2016 онд сүмо дахь монголчуудын ноёрхлыг зогсоон, япончуудад 10 жилийн дараа Эзэн хааны цомыг авч өгсөн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.153.39.7)