Хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага мэдээлэл ирүүлжээ

Хүүхдийн тусламжийн үйлчилгээний 108 утсанд энэ сарын 12-13-ны өглөөний 9 цагийн байдлаар 383 дуудлага мэдээлэл ирүүлжээ.  

Тус утсанд хүүхэд хамгааллын 88 дуудлага, хяналтын 35 дуудлага, хүүхдийн эрхийн зөрчлийн 5 дуудлага, зөвлөгөө хүссэн 24 дуудлага, мэдээлэл хүссэн 104 дуудлага, зорилтот бус 156 дуудлага, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн нэг дуудлага тус тус ирүүлжээ.

Таны эргэн тойронд хүүхэд хараа хяналтгүй, хоол хүнсгүй эсвэл эцэг эхийн хүчирхийлэлд байгаа бол яаралтай 108 утас руу мэдээлэх хэрэгтэй талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)