Тусгай үүргийн нислэгүүдийг цуцаллаа

Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр (2020.11.13) 21:00 цагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр коронавирусний тархалт, дэглэмийн нөхцөл байдлын талаар танилцуулахдаа энэ сард товлогдсон тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар мэдэгдэв. Дотоодод халдвар алдагдсан учраас эрсдэлтэй бүлгийг олж тусгаарлах, тархалтын хүрээг хумих зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлаа нэн яаралтай шийдэх шаардлагатай байгаа тул ийм шийдвэр гаргажээ. 

Арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980  иргэнээ татан авахаар төлөвлөөд байсан бөгөөд дараах төлөвлөгөөт нислэгүүд тодорхойгүй хугацаагаар хойшилж байна.

  • 11 сарын 3-нд Сөүл -Улаанбаатар

 

  • 11  сарын 6-нд Алматы-Улаанбаатар

 

  • 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар 

 

  • 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 

 

  • 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 

 

  • 11  сарын 18-нд Сөүл-Улаанбаатар

 

  • 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 

 

  • 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 

 

  • 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар

 

  • 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэхээр байжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)