Б.Баатархүү: Цагдаагийн 5000 гаруй алба хаагч хяналт тавьж ажиллаж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.13/ 17:00 цагийн үед ээлжит мэдээллээ өглөө.Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өгсөн юм.  Тэрээр:

"Засгийн газрын шийдвэр, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу цагдаа нар замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг автобусаар яв гэдэг шаардлага тавиагүй. Хэрэв тийм шаардлага тавьсан бол иргэдээсээ хүлцэл өчиж байна.

Хязгаарлалт тогтоохгүй 13 салбар бий. Тухайлбал, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хүнсний үйлдвэр, хог хаягдал, тог цахилгаан, оршуулгын үйл ажиллагаа, өвс тэжээлийн бүртгэл, шүүх, прокурор зэрэг байгууллагын ажилтан хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцож болно. Гол нь тэд маань байгууллагын үнэмлэх, иргэний үнэмлэхтэйгээ явж байвал хөдөлгөөнд оролцох боломжтой.

Өнөөдрийн байдлаар замын нөхцөл байдалтай холбоотой зарим хүндрэл гарч байна. Баянхошууны эцсээс Баянзүрх зах орж хүнс авах гэсэн тохиолдол хүртэл гарч байна. Өөрийн эрх ашгийг бодож, бусдад хүндрэл учруулж болохгүй. Үүнийг хаана, хаанаа дүгнэлт хийх хэрэгтэй байна.

Та бүхэн гэртээ байх хэрэгтэй, гэртээ байхыг уриалж байна. Нийт 5000 гаруй цагдаа, дотоодын алба хаагчид та бүхний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.  

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.232.169.110)