Нөөцийн мах борлуулах 15 газрын байршилтай танилцана уу?

 Б.Оргил

Маргаашнаас (2020.11.15) эхлэн Улаанбаатар хотын 15 байршилд нөөцийн махыг худалдан борлуулахаар боллоо.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд иргэдийн хөл хөдөлгөөн бага, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан авалт хийх байдал багассан худалдаа, үйлчилгээний газрууд хэвийн хэмжээнд ажиллаж байна.

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД
 

Баянгол дүүрэг
 

  • II хороо, KFC төвийн баруун талд
  • 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд

Баянзүрх дүүрэг
 

  • 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
  • 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
  • I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
  • 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай

Чингэлтэй
 

  • 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
  • 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил

Сүхбаатар
 

  • Хангай хотхоны гадна талбай
  • 16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан
 

  • 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
  • 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
  • 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай

Хан-Уул
 

  • Лавай худалдааны төвийн гадна талбай
  • Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)