Хот хооронд зорчих тасалбарыг буцаах боломжоор хангана

 УОК-ын шийдвэрээр нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан хот хооронд зорчих урьдчилж захиалсан нийтийн тээврийн тасалбарыг буцаах, дараа ашиглах боломжоор хангахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлд тогтоосон хөл хорио өнөөдрөөс эхлэн энэ сарын 14 хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбоотой аяллын давтамж, цагийн хуваарийг урьдчилан тооцож зорчигч тээврийн ажлыг зохицуулах ЗТХ-ийн сайдын тушаал гарч ИНЕГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т чиглэл өгсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.153.39.7)