Хувь хүний тухай болон эх сурвалж тодорхойгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг уриалав

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Covid-19” цар тахлын халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой уриалга гаргав.

Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон интернэт хэрэглэгчдэд хандсан энэ уриалгад цахим орчинд мэдээллийн эх сурвалж тодорхойгүй, олныг төөрөгдүүлэх мэдээ, хувь хүний мэдээлэл /хүний овог, нэр, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг гэх мэт/-ийг түгээхгүй байх, цахим орчинд эерэг, соёлтой байж, халдвараас урьдчилан сэргийлье гэжээ.

ЦЕГ, ХХЗХ-ны хамтарсан тушаалаар баталсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэхээр цахим орчинд зохицуулалт хийх журам”-ыг үүрэн холбоо, интернэтийн үйлчилгээ эрхлэгч, цахим орчны үйлчилгээ эрхлэгчид  мөрдөж ажиллахыг анхааруулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.153.39.7)