“Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр борлуулалт огцом өсчээ

БНХАУ-д “Ганц бие хүмүүсийн өдөр” хэмээх цахим худалдааны өдрөөр борлуулалтын хэмжээ дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна гэж “BBC” суваг мэдээлжээ.

“Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд болдог Хятадын “Ганц бие хүмүүсийн өдөр” нь дэлхийн хамгийн өндөр борлуулалттай 24 цагийн цахим худалдаанд тооцогддог бөгөөд өнгөрсөн онд 1.9 тэрбум бараа бүтээгдэхүүн захиалж хүргэсэн” гэж “BBC” мэдээлээд, энэ онд уг амжилтыг эвдэх төлөвтэй байгааг тэмдэглэсэн байна.

Роботон цэвэрлэгч, тоос сорогч, багажны хайрцаг зэрэг нь хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд орох төлөвтэй байна. Мөн цар тахлын улмаас Хятадын олон сая иргэн хилийн чанадыг зорьж чадахгүй байгаа энэ үед тансаг зэрэглэлийн брэндүүдийн борлуулалт ч гэсэн нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Өнгөрсөн онд Хятадын “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр “Alibaba” компанийн цахим худалдааны “TMall” платформын борлуулалт 210 тэрбум юань буюу 31.7 тэрбум ам.долларт хүрсэн юм. Энэхүү цахим худалдааны өдрийг “TMall” 2009 оны 11 дүгээр сарын 11-нд анх санаачлан эхлүүлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)