“SpaceX” компани гурав дахь үеийн навигацийн хиймэл дагуул хөөргөв

АНУ-ын “SpaceX” компани гурав дахь үеийн GPS навигацийн системийн (GPS III) хиймэл дагуулыг пүрэв гарагт хөөргөжээ.

Хиймэл дагуулыг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. “SpaceX” компанийн мэргэжилтнүүд зөөгч пуужингийн эхний угсрааг дэлхий рүү буцааж чадсан байна. Пуужингийн эхний угсраа Флорида муж улсын эргээс холгүй Атлантын далайд хөвөгч тавцан дээр буужээ. Пуужингийн угсрааг олон дахин ашигласнаар Илон Маскийн компани сансрын аппаратуудыг тойрог замд оруулах зардлаа хэмнэх боломжтой аж.

Одоогийн байдлаар тойрог замд Америкийн 30 гаруй GPS хиймэл дагуул байрлаж байна. Гурав дахь үеийн анхны GPS хиймэл дагуулыг 2018 оны 12 дугаар сард хөөргөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)