Пентагоны тэргүүн огцрох хүсэлтээ өгсөн гэх мэдээллийг няцаав

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаа бөгөөд огцрох хүсэлтээ өгөхийг түүнд санал болгоогүй гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдэж, "NBC" телевизийн холбогдох мэдээллийг няцаалаа.

"NBC” олон талаар төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл өгсөн. Батлан ​​хамгаалахын сайд Эспер албан тушаалаа орхих бодолгүй байгаа бөгөөд огцрох хүсэлт гаргаагүй" гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичжээ.

Эспер албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас бэлтгэсэн үндэсний батлан ​​хамгаалахын стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж тэрбээр нэмж дурдсан байна. 

Пентагоны тэргүүн өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ бэлтгэсэн бөгөөд Батлан ​​хамгаалахын сайдыг огцруулах эцсийн шийдвэрийг Трамп гаргана гэж “NBC” телевиз өмнө нь эх сурвалжаасаа иш татан  мэдээлсэн байна.  Тус телевизээр мэдээлснээр, бүх нийтийн сонгуулийн дараа Ерөнхийлөгч түүнийг огцруулахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор тэрбээр ийм шийдвэр гаргасан аж. Трамп Пентагоны тэргүүнийг огцруулахаар төлөвлөж байгаа тухай “NBC” телевиз АНУ-ын засаг захиргаан дахь эх сурвалжаасаа иш татан мэдээлж байжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.201.19.151)