Улсын хэмжээнд 132.5 мянган тонн үр тариа хураагаад байна

 

 Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 10 дугаар сарын 1-ний байдлаар:

  •  205.9 мянган тонн төмс, 
  • 132.5 мянган тонн үр тариа, 
  • 78.5 мянган тонн хүнсний ногоо хурааж, 
  • 506.5 мянган тонн хадлан, 
  • 12.1 мянган тонн гар тэжээл, 
  • 0.6 мянган тонн дарш бэлтгээд байна.
Төмс, хүнсний ногооны хураалт өмнөх оны мөн үеэс 19.0-67.4 мянган тонноор буюу 32.0-48.7 хувиар өслөө.

 

  • Хураасан төмс 67.4 (48.7 хувь) мянган тонноор, 
  • хүнсний ногоо 19.0 (32 хувь) мянган тонноор, 
  • үр тариа 8.1 (6.5 хувь) мянган тонноор өмнөх оны мөн үеэс тус тус өсжээ.

Харин бэлтгэсэн хадлан 274.8 (35.2 хувь) мянган тонноор, бэлтгэсэн гар тэжээл 8.8 (42 хувь) мянган тонноор, бэлтгэсэн дарш 0.3 (37.3 хувь) мянган тонноор өмнөх оны мөн үеэс тус тус буурсан байна.

Дархан-Уул, Дорнод, Төв, Булган, Сэлэнгэ аймгуудад нийт үр тарианы 6.5-47.9 хувийг, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймгуудад нийт төмсний 3.1-67.8 хувийг, Төв, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг хүнсний ногооны 12.5-30.1 хувийг тус тус хураасан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)