Сэтгэл санаа тавгүй үед ӨӨРИЙГӨӨ сэргээх ШАЛГАРСАН АРГУУД

Олоон сарын туршид хөл хорионд байсан оюутан, сурагчид хичээл сургуульдаа ороод удаагүй байгаа билээ. Анги хамт олон, багш ажилчидтайгаа удаан хугацаанд уулзаагүй байж байгаад уулзаад баярлах нэгэн байхад гэнэтийн ачаалал хүлээн аваад стрессдэх нэгэн ч байгаа болов уу. Ингээд та бүхэндээ хэт олон зүйл зэрэг давхцаж байгаа мэт санагдсан, бусадтай зөрчилдөөн үүсгэсэн, сэтгэл санаа тавгүйтсэн үед асуудлуудаа хэрхэн даван туулах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

1. Цагийн юмыг цагт нь хийх төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй.  "Хугацаа нь болоогүй юм чинь" гэх мэтээр өөрийгөө тайвшруулах нь санааг тань зовоохоос өөр ач тусгүй.

2. Бидний санааг зовоож буй асуудлын 90 хувь нь ирээдүйд бий болж магадгүй асуудлууд байдаг. Яг одоо бий болоогүй асуудлыг бодож шаналахын оронд тухайн зүйлийг өөрчилж болох боломж байгааг сана.

3. Хичээлээ хийж байхдаа наад зах нь хоёр цаг тутамд завсарлага авах хэрэгтэй.  Бидний тархи хүчилтөрөгчийг хангалттай хэмжээнд авч чадсан цагт л хэвийн ажилладаг.

4. Бухимдсан үедээ гурван удаа гүнзгий амьсгаа аваад, "тайвшир, би үүнийг хангалттай сайн хийж чадна" хэмээн өөртөө хэлээрэй. Тайвнаар гүнзгий амьсгал авах нь стрессээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

5. Хэрэв хэн нэгэн чамайг хичээлээ хийж байхад чинь саад болж байгаа бол саад болж байна гэдгийг нь эелдгээр хэл. Эс бөгөөс чи төвлөрч чадахгүй хий дэмий бухимдах хэрэг гарна.

6. Стрессийнхээ түвшинг тогтоох хэрэгтэй. 0–10 хүртэлх оноогоор дүгнэнэ. 10 оноо бол хамгийн өндөр. Хэрэв чи өөртөө 5 оноо өгсөн бол энэ дундаж түвшин ба стрессээ тайлах хэрэгтэй. Ингэхийн тулд гадуур алх, хөгжим сонс, инээ, тайвшруулах ая сонс, найзтайгаа ярилц, дасгал хий. 

7. Нэг удаад нэг л зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Олон зүйл дээр нэгэн зэрэг анхаарал хандуулах боломж бага тул ингэх гэж хичээх тусам чи илүү их стрессдэнэ.

8. Шалгалтдаа бэлдэж байхдаа эсвэл орохын өмнө тайвшруулах ая сонсож тайвширвал зүгээр Хавайн их сургуулийн оюутнууд дунд явуулсан судалгаагаар тайвшрах ая сонсоод шалгалтад орсон оюутнууд шалгалтаа илүү амжилттай өгч байсан аж.

9. Тийм ч чухал бус зүйлд бага цагийг зарцуулж, чухал гэж үзсэн зүйлдээ илүү цагийг зарцуулах нь өөрийн нөөц боломжоо тэгш хуваарилж, амжилттай үр дүнг олж авахын үндэс гэдгийг санаарай.

10. Гэрээсээ сургууль, сургуулиасаа гэр хүртэлх хугацаандаа орчин тойрон, хүмүүс, дуу чимээ гэх мэт зүйлийг ажиглах хэрэгтэй. Тэнгэр, уул толгодын оройг ч бас харах нь эерэг нөлөөтэй. Энэ нь асуудлаасаа түр ч болов хугацаанд хөндийрч өөртөө өөр зүйлийг талаар бодох цаг гаргаж байгаа гэсэн үг.

11. Унтахынхаа өмнө 10 минутыг өөрийгөө тайвшруулахад зарцуулах нь сайн унтаж амрахад нэн тустай.  Үүнд өрөөндөө агаар оруулж, йога хийж, тайвшруулах ая сонсож, эерэг зүйлийн талаар бодох зэрэг багтана. Харин зурагт үзэж, утсаа "маажиж", интернэтээр хэсэх нь тийм ч таатай бус арга юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.232.51.240)