Удаан хугацаанд нөхөрлөж буй АЛДАРТНУУД

Дэлхийн томоохон наадмуудаас олон зуун шагнал хүртсэн эдгээр алдартнууд бол шагналаас ч илүү үнэ цэнэтэй “найз” гэх том бэлгийн эзэд юм. Учир нь тэд амьдралынхаа туршид жаргал зовлонгоо хуваалцах анд нөхрөө олсон төдийгүй олон арван жилийн хугацаанд нөхөрлөлөө бататгаж, залуу үедээ томоохон үлгэр дуурайл үзүүлж байгаа аж. Ийнхүү та бүхэнд маш удаан хугацаанд нөхөрлөж буй алдартнуудыг танилцуулъя.

SCARLETT JOHANSSON БА CHRIS EVANS

Анх "The Perfect Score" (2004) кинонд дүр бүтээж танилцсан Johansson болон Evans нар өдгөө 15 жилийн турш нөхөрлөж байгаа аж. Johansson-ийн бодлоор тэд ийм удаан хугацаанд найзалсан нь тэдний дунд ямар нэгэн мятаршгүй холбоо байдагтай холбоотой гэнэ. 

CAMERON DIAZ БА DREW BARRYMORE

"Charlie's Angels" (2000) киноны охид бодит амьдрал дээр ч дотнын найзууд гэдгийг мэдэх үү? Гучаад жилийн өмнө Barrymore кафед зөөгч хийдэг байхдаа модель Cameron Diaz-тай танилцсан байна. Ийнхүү тэд гурван аравны турш төрсөн эгч дүүс шиг нөхөрлөсөөр иржээ. Мөн Barrymore нэгэн ярилцлагадаа Cameron Diaz-ийг өөрийнх нь хамгийн сайн найз бас төрсөн эгч шигээ хүн гэж хэлж байжээ.

MATT DAMON БА BEN AFFLECK

Matt Damon 10 настайдаа 8 настай Ben Affleck-тэй танилцаж байжээ. Хамт тоглодог найзаас өрөөний хамтрагч, өрөөний хамтрагчаас хамт кинонд дүр бүтээх хүртлээ нөхөрлөсөөр ирсэн аж. Тэд шагнал гардуулах ёслолууд дээр ч нэгнийгээ халуун дотноор дэмжиж, олон зуун залууст нөхөрлөлийн гайхамшгийг үлгэрлэж буй жүжигчид юм.

TINA FEY БА AMY POEHLER

Жүжигчин Tina Fey болон Amy Poehler нар нөхөрлөөд 20 гаруй жилийг ардаа үджээ. Тэд 1993 онд анх танилцсан бөгөөд амьдралынхаа бүхий л баяр, гунигтай үеийг хуваалцдаг дотнын найзууд болсон байна.

TOM CRUISE БА WILL SMITH

Hollywood-ийн хамгийн нэр хүндтэй уран бүтээлчид болох Tom Cruise болон Will Smith нар бодит амьдрал дээр маш дотнын найзууд ажээ.

SELENA GOMEZ БА DAVID HENRIE

Өсвөр үеийнхэнд зориулсан "The Wizard of Waverly Place" (2007) ситком цувралын одод болох Selena Gomez болон David Henrie нар 13 жилийн турш нөхөрлөсөн байна. Мөн Henrie Gomez-ийг үргэлж өөрийнхөө “дүү охин” шиг санах болно гэж хэлж байжээ.

TOM HIDDLESTON БА BENEDICT CUMBERBATCH

Их Британийн алдарт жүжигчид болох Tom Hiddleston, Benedict Cumberbatch нар 2010 онд "War Horse" (2011) уран сайхны кинонд тоглох үеэрээ танилцаж байжээ. Тэд хамтдаа Empire сэтгүүлд ярилцлага өгсөн бөгөөд сэтгүүлч Hiddleston-оос “Та Errol Flynn-ийн хойд дүр мөн үү?” гэж асуухад Benedict Cumberbatch:

-“Миний бодлоор Hiddleston яг мөн. Тэр бол авьяаслаг жүжигчин. Бидний үеийнхний төлөөлөл болсон мундаг залуу. Бас сайн найз” гэжээ.

JULIA ROBERTS БА GEORGE CLOONEY

Julia Roberts "Allure" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа George Clooney өөрийг нь бие давхар байхад хүртэл анхаарал тавьдаг байсан талаар дурссан байдаг. Тэд кино урлагийн ертөнцөд олон жилийн нүүрийг үзэж буй алдартай жүжигчид төдийгүй бодит амьдрал дээрээ 20 гаруй жил нөхөрлөж буй үлгэр жишээ алдартнууд юм.

JARED PADALECKI БА БА JENSEN ACKLES

"Supernatural" (2015) уран сайхны киноны гол дүрийн жүжигчид болох Jared Padalecki болон Jensen Ackles нар нөхөрлөөд 15 жилийг ардаа үджээ. Тэд олон нэвтрүүлэгт хамтдаа оролцож, нэгнээрээ хошигнодог бөгөөд гэр бүлээрээ зугаалж, мах шарж идэх дуртай гэнэ шүү.

ASHLEY TISDALE БА VANESSA HUDGENS

Тэд "High School Musical" (2006) кинонд тоглохоосоо өмнө нэгэн сурталчилгааны дүрийн сонгон шалгаруулалтын үеэр танилцаж байжээ. Ийнхүү сурагч байхаасаа нөхөрлөсөн хоёр алдартан маань олон зүйлийг хамтдаа даван туулсан төдийгүй одоо ч гэсэн нэг нэгэндээ тусалж, цаг гаргадаг аж. 

NAOMI WATTS БА NICOLE KIDMAN

Watts Kidman нар ахлах сургуульд байхаасаа нэгнийгээ мэддэг байсан бөгөөд 1991 онд "Flirting" инээдмийн уран сайхны кинонд хамт тоглосноор дотнын найзууд болжээ. Энэ тухай Naomi Watts хэлэхдээ:

- “Бид өмнө нь нэгнийгээ мэддэг байсан ч 1991 он бол бидний нөхөрлөл бэхэжсэн үе” гэжээ.

MARILYN MANSON БА JOHNNY DEPP

Hollywood-ийн шилдэг жүжигчин Johnny Depp болон рок дуучин Marilyn Manson нар 1999 оноос хойш нөхөрлөжээ. Тэд цаг үргэлж нэгнийгээ дэмждэг бөгөөд хос шивээс хүртэл хийлгүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.212.26.248)