"Дэлхийн сургуулиуд-2020"-т гадаадын 42 гаруй их, дээд сургуулиуд оролцоно

Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (ISU), Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (EARC) 2014 оноос хойш жил бүр “Дэлхийн Сургуулиуд Монголд” боловсролын өдөрлөгийг хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэхүү өдөрлөгт гадаадын их, дээд сургууль, коллежууд оролцож Монголын залууст гадаадад суралцахтай холбоотой мэдээлэл хүргэдэг билээ.

Энэ жилийн өдөрлөгийг одоо үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон бөгөөд АНУ, Их Британи, БНХАУ, Болгар, Герман, Испани, Малайз, Канад, Казакстан, Солонгос, Сингапур, Швейцарь, Япон зэрэг улсын 42 гаруй их, дээд сургууль, коллежууд оролцохоор болжээ. Мөн Канадын элчин сайдын яам оролцож тус улсад суралцах талаар хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх аж. 

ЦАХИМ ӨДӨРЛӨГӨӨР: 

1. Онлайн лекц - 37 сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн агуулга, элсэлтийн шаардлага, зохион бичлэг, санхүүгийн тусламжийн талаар онлайн /live/ лекц мэдээлэл;

2. Сургуулиудын танилцуулга - Оролцогч 42 сургуулийн танилцуулга, мэргэжил, боловсролын зэрэг, сургалтын тэтгэлэг, элсэлттэй холбоотой мэдээлэл;

3. Онлайн чат - 42 сургуулийн элсэлтийн албаны зөвлөхүүдтэй онлайнаар шууд холбогдож сонирхсон асуултаа асуух боломжтой.

ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ? 

2020 оны аравдугаар сарын 23, 24-ний 18:00-22:00 цагт.

Бүртгэл 2020 оны аравдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тул яараарай. 

ХААНА БОЛОХ ВЭ? 

Цахимаар буюу http://globalufair2020.earcmn.org вэбсайтаар. 

Өдөрлөгийн үйл ажиллагаа монгол хэл дээр орчуулагдах тул та сонирхсон асуултаа сургуулийн төлөөлөгчдөөс асуух боломжтой юм шүү. 

“Дэлхийн Сургуулиуд Монголд” өдөрлөгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.232.51.240)