Г.Загдаа, Г.Амарсайхан нарын шүүх хурал хойшилжээ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 10 цаг хүртэл хойшлууллаа.

Уг шүүх хуралдааныг өчигдөр 10 цагт товлосон боловч шүүгчдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмчийн магадлагааны хамт ирүүлсэн байна.

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Булгамаагаас “Миний бие Монголын олон улсын арбитрт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр товлон зарлагдсан арбитрын маргаанд арбитрчаар оролцох тул Г.Загдаа, Г.Амаржаргал нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээж авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хойшлуулсан байна.

Тус хэсэгт шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна гэж заажээ.

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.

Үүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч байжээ.

Хэргийг эргэн сануулахад, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан гэх хэрэгт  буруутгаж, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худал ярьсан бол хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.232.51.240)