“Зориг сан”-гийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Оюутан залуусын дунд нийгэмд дуу хоолойгоо хүргэх, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гээд олон боломжийг олгодог “Зориг сан”-гийн ээлжит тэтгэлэг зарлагджээ. 

Швейцарын Хамтын ажиллагааны газар, Консулын хэлтэстэй хамтран  зохион байгуулдаг уг тэтгэлэгт хөтөлбөрийг 15 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Хөтөлбөрт  дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй хоёр болон түүнээс дээш курст  3.2 голч дүнтэй суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой юм.

Уг хөтөлбөр нь нийгэмд оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс гадна  нийгэм рүү чиглэсэн олон төрлийн сургалтуудыг зохион байгуулах юм. Бүртгэл болон өргөдөл хүлээн авах хугацаа аравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)