Шүүхийн шинжилгээний Үндэсний төв тусгай тоноглол бүхий автомашинтай боллоо

 

Нийслэлээс Шүүхийн шинжилгээний Үндэсний төвд тусгай тоноглол бүхий гурван автомашин хүлээлгэн өгөв. 

Тодруулбал, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл он гарсаар харьяа байгууллагуудад шаардлагатай байсан 20 гаруй автомашиныг нийлүүлж паркийг шинэчлээд байна. 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд тусгай тоноглолын автомашинуудыг нийлүүлснээр нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний ажил, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Эдгээр автомашиныг шуурхай алба буюу хэргийн газрын үзлэгт оролцох, онцгой шинжилгээний объектод ашиглах аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)