Үлгэр сонсоод нойрмоглож буй бяцхан "Golden Retriever"-үүд

Хүүхдүүд л унтахынхаа өмнө үлгэр сонсох дуртай байдаг юм биш. Яг үнэндээ бяцхан гөлөгнүүд ч мөн уянгалаг, зөөлөн хоолойгоор бүүвэйлүүлэн үлгэрийн ертөнцөөр аялах дуртай байдаг бололтой. 

Хэдэн сарын өмнө нэгэн Твиттер хэрэглэгч нэг сартай "Golden Retriever" үүлдрийн бяцхан гөлөгнүүдийнхээ үлгэр сонсоод унтацгааж байгаа бичлэгийг нийтэлсэн нь маш олон хүмүүсийн хайрыг булаасан юм. 

Энэ хайр татам дүр зураг "101 Dalmatians" (1961) буюу бидний хэлж заншсанаар "101 гөлөг" киноны зурагт үздэг хэсгийг санагдуулахгүй байна гэж үү? 

Ямартай ч та бяцхан гөлөг, аль эсвэл муужгай тэжээдэг бол тэдэндээ үлгэр уншиж өгөөрэй. Тэдэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)