ШУТИС-ийн Олон улсын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байна

Б.Оргил

Монгол Улсад анх удаа 2013 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн  “Цахилгаан хангамж”-ийн мэргэжлийн бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрүүд Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, EUR-ACE байгууллагуудад амжилттайгаар магадлан итгэмжлэгдсэн билээ.

Энэхүү “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийг сунгах чиглэлээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, нөгөө талаас олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, Европын магадлан итгэмжлэлийн EUR-ACE байгууллагууд 2020 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, уулзалт ярилцлага, үнэлгээ, шинжилгээ хийх ажлуудыг идэвхтэй өрнүүлж байна.  

Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, EUR-ACE байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрт  магадлан итгэмжлэл хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)