Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой "Mukbang Youtuber"-үүд

Хоол идэж буй бичлэгээ интернэтэд тавиад л мөнгө авна гэвэл ямар вэ? Одоогоос хэдхэн жилийн өмнө энэ нь огт боломжгүй мэт зүйл байсан ч одоо бол бүрэн боломжтой болжээ. Сүүлийн жилүүдэд интернэтэд "Mukbang" буюу нэг дор их хэмжээний амттай хоол иддэг ASMR бичлэгүүд эрчээ аваад байгаа билээ. Ийм төрлийн бичлэг хийдэг хүмүүсийг "Mukbang Youtuber" гэж нэрлэх бөгөөд үүнийгээ хийгээд л эгэл бидний хэдэн жилийн орлогыг ганцхан сарын дотор олдог гээд бод доо.

Ингээд та бүхэнд Өмнөд Солонгос улсын хамгийн өндөр орлоготой “Mukbang Youtuber”-үүдийн орлогын мэдээллийг хүргэж байна. Үнэхээр итгэмээргүй surprise

5. EAT WITH BOKI

Өмнөд Солонгос улсдаа төдийгүй дэлхийд алдартай "Mukbang Youtuber"-үүдийн нэг, "Eat With Boki" сувгийн эзэн Boki нь нийт 4.3 сая гаруй дагагчтай. Түүний сарын дундаж орлого 215.2 сая вон /монгол мөнгөөр 513 гаруй сая төгрөг/ байна. 

4. HAMZY

Дараагийн Youtuber бол Hamzy. Тэрээр 3.52 сая гаруй дагагчтай бөгөөд сар бүр 261.5 сая вонын /монгол мөнгөөр 624 гаруй сая төгрөг/ орлого олдог байна.

Бусад "Mukbang Youtuber"-үүдийг бодвол Hamzy маань ихэнхдээ өөрөө хоолоо хийдэг. Муугүй тогооч шүү. 

3. HONGYU ASMR

Гуравдугаар байранд Hongyu ASMR оржээ. Тэрээр 4.44 сая гаруй дагагчтай ба сард 445 сая вонын /монгол мөнгөөр 1 тэрбум 60 гаруй сая төгрөг/ орлого олдог.

2. JANE ASMR

Jane ASMR нь Youtube дээр 8.46 сая дагагчтай. Түүний сар бүр олдог дундаж орлого нь 796 сая вон /монгол мөнгөөр 1 тэрбум 900 гаруй сая төгрөг/ аж.

1. DONA

Youtube-ийн Mukbang бичлэгийн дээд амжилтын эзэн бол Dona юм. 5 гаруй сая дагагчтай түүний сарын орлого 2.8 тэрбум вон /монгол мөнгөөр 6 тэрбум 900 гаруй сая төгрөг/.

Хоол бол хүмүүсийн анхдагч хэрэгцээ. Тэгэхээр хоол идэж буй бичлэг хүмүүсийн анхаарлыг хэр их татаж байгаа нь эндээс харагдаж байна. Гэхдээ дээр дурдсан Youtuber-үүд маань маш шинэлэг, өвөрмөц зүйлсийг сэдэж, бүтээлч байснаар энэ амжилтад хүрсэн гэдгийг бүү мартаарай. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
People Би анх Dona-г munkbang YouTube гэж огт бодоогүй. Учир нь хүүхдүүдэд зориулж ийм зүйл хийдэг гэж боддог байсан шүү! Хэхэ
2021-12-14 Хариулах