Японд хий дэлбэрсний улмаас нэг хүн амиа алджээ

ТОКИО. /Kyodo/. Японы Фукушима мужийн нэгэн зоогийн газарт пүрэв гарагт хий дэлбэрсний улмаас 17 хүн бэртэж, 1 хүн амиа алджээ.

Энэ хэрэг Корияма хотод болжээ. Цагдаа нарын мэдэгдэж буйгаар, засвар нь эцсийн шатандаа явагдаж байсан орон нутгийн нэгэн зоогийн газарт дэлбэрэлт болсон байна. Тус зоогийн газар 7 дугаар сарын 31-нд үйл ажиллагаагаа сэргээх ёстой байжээ. Хий алдагдсан учир дэлбэрэлт болсон газраар ойрхон явахгүй байхыг гал түймэртэй тэмцэх албаны ажилтнууд болон аврагчид орон нутгийн оршин суугчдаас хүссэн байна. 

Дэлбэрэлтийн дүрс бичлэг Японы олон нийтийн телевизийн хотод суурилуулсан нэгэн камерт өртжээ. Камерт бичигдсэнээр, осол болсон газраас 100 метр орчмын зайд орон сууцнуудын цонх хагарч, зарим барилга байшингийн хана, дээвэр нуран унасан бол дэлбэрэлт болсон зоогийн газар бүрэн сүйдсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.42.89)