"Ард Даатгал" ХК-ийн хураамжийн орлого өсжээ

 Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард Даатгал" ХК хуваарийн дагуу энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцуулав. Тайлант хугацаанд:

Нийт хөрөнгө өмнөх оныхоос 1.7 тэрбум төгрөгөөр буюу 7.8 хувиар өсөж, 23.6 тэрбум төгрөгт хүрэв,

  • 7.7 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, цэвэр хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсөв,
  • Тайлант хугацаанд 585 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өнгөрсөн оны мөн үеэс 57 хувиар буурсан,
  • 2019 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд 850 сая төгрөгийн ногдол ашиг  хуваарилжээ.                                    

Тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)