"БиДиСЕК ҮЦК" ХК-ийн нийт хөрөнгө 24.3 тэрбумд хүрчээ

 Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "БиДиСЕК ҮЦК" ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт хөрөнгө өмнөх оныхоос 2.8 тэрбум төгрөгөөр буюу 13 хувиар өсөж, 24.3 тэрбум төгрөгт хүрчээ,
  • "Бодь Даатгал" ХК-ийн үндсэн андеррайтерын компаниар ажиллаж, МХБ-ийн нийт арилжааны 33.2 хувийг дангаараа гүйцэтгэжээ,
  • "Дата сайнниз" ХХК-тай хамтран ажиллаж back office системийг шинэчилснээр харилцагч цахим хэлбэрээр үйлчлүүлэх бүх боломжийг бүрдүүлсэн байна.

  • Эхний хагас жилд нийт 27.705 үнэт цаасны данс нээж  харилцагчдын тоог 300 мянга болгон 10 хувиар нэмэгдүүлнээс гадна гадаад арилжаанд оролцох харилцагчдын тоог 30 хувиар мөн нэмэгдүүлж 1.5 сая ам.долларын гадаад арилжаанд зуучлах үйлчилгээг үзүүлсэн байна.                                                

"БиДиСЕК ҮЦК" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)