Програмчлалын хамгийн ЭРЭЛТТЭЙ таван хэл

ПРОГРАМЧЛАЛ. Орчин цагийг энэ үггүйгээр төсөөлөх боломжгүй. Дэлхий ертөнц цаг, минут, секунд тутамд хөгжиж буй энэ үед бидний өдөр тутамдаа ашиглаж буй техник технологийн бүхий л хэрэгслүүд тодорхой програмын дагуу үйлдэл хийдэг. Эдгээр програмууд үгүй бол одоогийн ертөнц ч үгүй тул програм бичих чадвар хүн төрөлхтний хувьд зайлшгүй суралцах чадваруудын нэг болжээ. 

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид та бүхэнд 2020 оны хамгийн өндөр эрэлт хэрэгцээ бүхий таван програмчлалын хэлийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. PYTHON

PYTHON бол яах аргагүй өнөө цагийн хамгийн шилдэг програмчлалын хэл юм. Энэхүү хэлийг 1991 онд Нидерланд улсын залуу программист Гуйдо Ван Россум бүтээсэн бөгөөд тухайн цагаас хойш тасралтгүй хөгжсөөр одоогийн өндөрлөгт хүрч чаджээ.

SlashData сайтын мэдээлж буйгаар 2019 онд PYTHON хэлийг ашиглан программ бичдэг хүмүүсийн тоо 8.2 саяд хүрснээр энэхүү хэл нь дэлхийн хамгийн олон хүн ашиглаж буй програмчлалын хэл болсон юм. Хэрвээ та програмчлалын хэл сурах гэж байгаа бол PYTHON хэлнээс эхлээрэй гэж зөвлөмөөр байна. 

  • Хэрэглэх болон сурахад маш хялбар
  • Ямар ч төрлийн программ бичих боломжтой
  • Олон тооны платформ, системд дэмжлэг үзүүлдэг.

Та бүхэн ЭНД дарснаар уг хэлний талаар бүхий л мэдээллийг авах боломжтой.

2. JAVASCRIPT

JavaScript нь та бидний мэдэх интернетийг HTML болон CSS хэлийн хамтаар бүтээдэг. Интернэт дэх бараг бүхий л вэбсайтууд энэхүү хэл дээр бичигдсэн байдаг учраас маш өргөн хэрэглэгддэг хэл гэж ойлгож болно. Мөн мэргэжлийн программистуудын 69.7 орчим хувь нь JavaScript-ыг ашигладаг гэх тоо бий.

Ихэнх программууд хэрэглэгч болон сервер хоорондын мэдээлэл солилцох үйл явц дээр үндэслэгдэн ажилладаг. Харин JavaScript нь мэдээлэл дамжуулах процессыг илүү хурдан болгодог учир вебсайтад төгс тохирох программын хэл юм. Мөн JavaScript нь PYTHON-ы адилаар сурахад маш хялбар.

  • Платформ, системүүдийн хооронд хөрвөх боломжтой
  • Бусад програмчлалын хэлтэй хамт ажиллах боломжтой
  • Веб хуудсуудыг олон үйлдэлтэй болгох боломжийг олгодог.

3. JAVA

Java нь программистуудын дунд олон жилийн турш алдартай хэвээр байгаа бөгөөд томоохон компаниудын гол сонголт гэгддэг. Сонирхуулан хэлэхэд Андройд үйлдлийн систем дэх ихэнх програмууд энэхүү хэл дээр бичигдсэн байдаг учир уг үйлдлийн систем алдартай байгаагийн шалтгаан нь үнэн хэрэгтээ Java юм. 

Багагүй олон жилийн туршид тогтвортой байсан учир сүүлийн үед шинээр гарч ирж буй ихэнх програмчлалын хэл Java дээр суурилсан байна. Та бидний сайн мэдэх Amazon, Twitter, Google, Youtube зэрэг компаниуд ч Java-г үндсэн программдаа ашигладаг байна.

  • Олон програмыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой
  • Биеэ даасан платформ учир нэмэлт програм татах шаардлагагүй
  • Дахин ашиглах код бичих боломжтой

4. SWIFT

Swift бол Apple компаниас iOS үйлдлийн системд зориулан бүтээсэн програмчлалын хэл юм. Тиймдээ ч маш олон тооны хэрэглэгч бүхий хэл болж чадсан. Крис Латтнер 2010 онд тус хэлийг Apple компанийн хүсэлтийн дагуу хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2014 оны зургадугаар сарын 2-нд танилцуулж байжээ. Улмаар танилцуулагдсан даруйдаа програмчлалын ертөнцөд маш том байр суурийг эзлэх болсон. Энэ нь мэдээж Apple компанийн гаргаж буй бүтээгдэхүүнүүдтэй холбоотой.

  • iOS үйлдлийн системийг дэмждэг
  • Шинэ функц нэмэхэд хялбар
  • Олон тооны тэмдэгт агуулдаггүй

5. C++

С++ нь С төрлийн хэл дундаа хамгийн өргөн ашиглагдаж буй хэл юм. Одоо цаг үед ашиглагдаж байгаа үйлдлийн систем, файлын систем гэх мэт бараг бүх доод түвшний системүүд C болон C++ дээр бичигдсэн байдаг. Функцуудыг маш хурдан бөгөөд тогтвортой унших чадвартай учраас энэхүү хэл нь үйлдлийн системийн салбарт өргөн хүрээнд ашиглагддаг ажээ. Тиймдээ ч ахисан түвшний программистуудын хувьд С++ нь эх хэл л гэсэн үг юм.

  • Хамгийн хурдан програмчлалын хэл
  • Бусад програмчлалын хэлийг ойлгох үндэс суурийг бүрдүүлдэг
  • Бүх төрлийн программуудад ашиглах боломжтой
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
C++ Т.Отгонбаяр "Өгөгдлийн бүтэц ба алгоритм C++" Программын кодуудыг дараах хаягаас харж болно: https://ict.demnel.org/dsacpp/index_mn.html
2022-09-23 Хариулах