Испани 12 орны иргэдэд хилээ нээнэ

Испанийн Засгийн газар Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлөөс санал болгосон “аюулгүй” 15 орноос 12-ынх нь иргэдэд долдугаар сарын 4-нөөс эхлэн хилээ аажмаар нээнэ гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Бямба гаргаас эхлэн Австрали, Канад, Гүрж, Япон, Черногор, Шинэ Зеланд, Руанда, Серби, БНСУ, Тайланд, Тунис болон Уругвай улсын иргэд Испанид зорчих боломжтой. Харин “Хятад, Марокко, Алжир улсуудын хувьд Испанийн иргэдэд хилээ дахин нээх эсэхээс шалтгаална” гэж мэдээлэлд дурдсан байна.

Испанийн эрх баригчид цар тахлын улмаас хаасан хилээ зургадугаар сарын 21-нд Шенгений бүсийн орнууд, долдугаар сарын 1-нд Португалын иргэдэд нээсэн юм.

Тус улсад коронавирусний халдвар тархсанаас хойш 250 мянга гаруй хүн халдвар авч, 28300 гаруй өвчтөн нас баржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (54.163.62.42)