Бидний ажил, амьдралыг хөнгөвчлөх ИНТЕРЬЕРИЙН УХААЛАГ шийдлүүд

Хүн өдрийн ихэнх хугацааг гэртээ өнгөрөөдөг учраас гэр гэдэг зүйл хамгийн тухтай, зорьж очдог газар байх ёстой. Тэгвэл бид таны одоогийн амьдарч буй гэрийг илүү тав тухтай болгоход туслах интерьерийн гайхалтай шийдлүүдийг санал болгож байна. 

1. БУЙДАНГИЙН ЗАЛГУУР

Анхнаасаа л ингээд шийдчихвэл утсаа цэнэглэх гэж босож явна, зөөврийн цэнэглэгчээ цэнэглэнэ гэсэн асуудал байхгүй болох юм байна. Хааяадаа ч босоод утсаа цэнэглэмээр байвч залхуу хүрээд суугаад л байдаг үе байдаг шүү дээ.

2. ТООС СОРОГЧ

Гэрийнхээ хэд хэдэн хэсэгт ийм тоос сорогчтой байвал ямар вэ? Энэ ухаалаг шийдлийн тусламжтайгаар том оврын тоос сорогч чирэх, хогоо шүүрдэж тосгуураар авах гэсэн асуудалгүй болох нь байна. 

3. ХӨШИГНИЙ ЗАМ

Зурагт үзүүлсэн шиг хөшигний замтай болчихвол өглөө хөшигний завсраар нар тусна гэсэн асуудал үгүй болох аж.

4. ЦАНТДАГГҮЙ ТОЛЬ

Халуун усанд орсны дараа нүүрэндээ тос түрхэх, нүүрээ будах гэхээр угаалгын өрөөний толь цантсан байдаг шүү дээ. Халдаг тольтой болсноор энэхүү асуудал бүрэн шийдэгдэх юм. 

5. ТОСГУУРТАЙ ГАНБАНЗ

Хогийн саваа гаргаж ирээд ногоогоо арилгана. Арилгасан ногоогоо хэрчсэнийхээ дараа илүү хэсгийг нь хаяхын тулд дахиад л хогийн саваа гаргаж ирнэ. Сонсоход энгийн боловч үл ялиг "ядаргаатай" үйлдэл шүү. 

6. ШҮРШҮҮРНИЙ САНДАЛ

Хүмүүс шүршүүрт орж байхдаа ихэнх хугацааг биеэ угаахад биш, аливааг эргэцүүлэн бодоход зарцуулдаг гэдэг. Тэгвэл шүршүүрт орж байгаад ядарвал энэхүү сандал дээр сууж болох нь.

7. БУЙДАНГИЙН ШИРЭЭ 

Буйдан дээрээ тухалж аваад, амттай зүйлс идэж уунгаа зурагт үзье гэхээр идэж уух зүйлээ "хаана тавих вэ?" гэдэг асуудал гарч ирдэг. Буйдан дээрээ тавьчихвал хэн нэгэн асгах, ширээн дээр тавихаар хэтэрхий холдох зэрэг асуудлуудыг энэхүү шийдэл үгүй хийж чадах юм. 

8. БАРИУЛГҮЙ ХААЛГА

Хаалгаа цоожтой үед бариул нь цааш орно. Cool байгаа биз?

9. ХУРААДАГ ТЕННИСНИЙ ШИРЭЭ

Гэр тань тоолж барамгүй олон өрөөтэй л биш бол теннисний ширээтэй байна гэдэг хэцүү. Тэгвэл энэхүү шийдлийн тусламжтайгаар та гэр бүлийнхэнтэйгээ цагийг эрүүл, зугаатай өнгөрүүлж болохоор болжээ. 

10. ХӨЛӨГТ ТОГЛООМЫН ШИРЭЭ

Гэр бүл, найз нөхдөөрөө хөлөгт тоглоом тоглох дуртай юу? Ийм ширээтэй байвал гоё биз? 

11. УТАС ТОГТООГЧ

Бид техник технологи хөгжихийн хэрээр улам залхуу болсоор байна. Гэхдээ хааяа үнэхээр ийм төхөөрөмжтэй болмоор санагддаг шүү. 

12. НЯН УСТГАГЧ САВ

Энэхүү төхөөрөмж жимсэн дэх нянг устгаж, муутгахгүй хадгалах үйлчилгээтэй. 

13. ХАЙРУУЛЫН ТАВАГ

Зай ч хэмнэнэ, аюулгүй ч байх болно. 

14. ӨӨРӨӨ ЭВХЭГДДЭГ ХӨНЖИЛ

Та үүнийг хараад "Ороо хураахаас залхуураад байхдаа яах вэ дээ" гэж бодож магадгүй. Гэхдээ ороо хураах цагтаа өөр үр бүтээмжтэй ажлуудаа амжуулж болно шүү дээ. 

15. ХУВЦАС ХАТААГЧ

Ингээд л хураачихдаг бол үнэхээр амар.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)