Япон онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцалжээ

Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор зарласан онцгой байдлын дэглэмийг эрх баригчид орон даяар цуцлах шийдвэр гаргасан хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдэгджээ.

Эрх баригчид өмнө нь 47 мужийн 42-т нь тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцлаад байсан бөгөөд үлдсэн 5 мужид буюу Токио, Канагава, Сайтама, Чиба, Хоккайдо мужуудад зарласан онцгой байдлын дэглэм үйлчилсэн хэвээр байсан юм.

Японы эрх баригчид Токио болон зэргэлдээх Канагава, Сайтама, Чиба болон Осака, Хёго мужуудад 4 дүгээр сарын 8-нд онцгой байдлын дэглэм тогтоосон юм. Дөрөвдүгээр сарын 16-нд онцгой байдлын дэглэмийг орон даяар зарлаж, үйлчлэх хугацааг нь 5 дугаар сарын 31 хүртэл сунгасан юм.  

Гэсэн ч дэглэм үйлчлэх хугацааг дуусахыг хүлээлгүйгээр 47 мужийн 37-д нь тогтоосон онцгой байдлын дэглэмээ хугацаанаас нь өмнө цуцалж байгаагаа 5 дугаар сарын 14-нд мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)