Энхтайван, найрамдлын байгууллага болон “Юнитра” ХХК-иас хандив өргөв

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд туслах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр “Энхтайван, найрамдлын байгууллага”-аас 240 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн бараа материалын тусламжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Мөн “Юнитра” ХХК-иас 7,5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулан өгч, ард, иргэдийн аюулгүй байдал, эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.176.125)