Бид яагаад хөнжил нөмрөхгүйгээр унтаж чаддаггүй вэ?

Шөнө унтаж чадахгүй нааш цаашаа хөрвөөж байхад унтахад тусалдаг ганц зүйл бол хөнжил шүү дээ. Хөнжилд яг л биднийг унтуулдаг ямар нэгэн ид шид байдаг уу гэлтэй. Зуны шөнө хэчнээн халууцсан ч ямар нэгэн зүйл нөмөрч байж л унтдаг. Тэгвэл бид яагаад үүнгүйгээр унтаж чаддаггүй вэ гэдгийг маш ойлгомжтойгоор тайлбарлая. 

1. БИЕИЙН ТЕМПЕРАТУРЫГ ТОГТВОРЖУУЛДАГ

Хүний бие дотоод дулаанаа тогтворжуулж байдаг тул өдрийн туршид бие маань дулаан байдаг. Харин гүн нойронд автах үед биеийн ихэнх үйл ажиллагаа зогсдог учир биеийн дулаанаа ч тогтворжуулах боломжгүй болдог. Тухайлбал ойролцоогоор оройн 22:00 цагт унтдаг хүний биеийн дулаан шөнийн 02:00 цагийн үед буурч эхэлдэг байна.

Харин хөнжил тодорхой хэмжээний вакуум орчныг бий болгодог гэнэ. Өөрөөр хэлбэл хөнжил нөмөрснөөр биеийн гадаргуу дулаацахаас гадна биеийн температурыг бууруулах эрсдэлтэй хүчин зүйлсүүдээс биеийг "хамгаалдаг" байна. 

Тиймээс хөнжил нөмрөхгүйгээр унтах нь унтаж чаддаг ч шөнийн туршид огт сэрэхгүйгээр унтаж чаддаггүй нь ийм учиртай юмсанж.

2. ЗУРШИЛ 

Хүн гэдэг их "зуршилсаг" амьтан шүү дээ. Бид хөнжилгүйгээр унтаж чаддаггүй нь мөн л зуршилтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхэн маань биднийг төрсөн цагаас хойш л унтахад хөнжлөөр хучиж ирсэн. Тиймээс ийм олон жилийн туршид хөнжил нөмрөн унтаж ирсэн бид нар нэг л өдөр хөнжилгүйгээр унтаж чадна гэж үү? Маш их ядраагүй л бол хэцүү байх. 

Яг үүнтэй адил өдрийн цагаар ч мөн орондоо ороод хөнжлөө нөмрөөд хэвтэхэд бидний биед "унтах цаг боллоо" гэсэн дохио ирдэг байна. 

3. СТРЕСС, ТҮГШИХ АЙДСЫГ БУУРУУЛДАГ

Бид серотонинийг аз жаргалын даавар гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл түгшиж стресстсэн үедээ хөнжлөө нөмрөөд орондоо орох нь серотониний хэмжээг нэмэгдүүлж, сэтгэл санааг тайвшруулдаг байна. 

Нойрны мэргэжилтэн Alanna McGinn хэлэхдээ: 

- "Ялангуяа хүнд жинтэй хөнжил нөмрөх нь хүний биеийн мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлж, серотонинийг ихээр ялгаруулдаг" хэмээжээ.

4. АЮУЛГҮЙ МЭДРЭМЖ ТӨРДӨГ

Амьтад өөрт аюулгүй гэсэн мэдрэмж төрсөн үед л унтаж чаддаг. Бид ч мөн адил нэгэн төрлийн амьтан учир аюулгүй гэх мэдрэмж тархинд очсон үед л тайван унтдаг байна. 

Танд ч мөн адил хөнжлөөрөө биеэ хучсаны дараа маш аюулгүй байгаа мэт мэдрэмж төрдөг л биз дээ? 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.176.125)