Таван шуудай үнс тутамд 1 шуудай сайжруулсан түлш олгож байна

Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулах туршилтын төслийг Чингэлтэй дүүргийн 7, 12 хороо, Сонгинохайрхан дүүргийн 2, 3-р хороонд хэрэгжүүлж байна.

Айл өрхүүд 2020 оны нэгдүгээр сараас хойш үнсийг ангилан ялгаж идэвхтэй оролцжээ. Туршилт төслийн хүрээнд үнсээ ангилж тээвэрлүүлсэн айл өрхүүдэд таван шуудай үнс тутамд нэг шуудай сайжруулсан түлшийг урамшууллаар олгож эхэлсэн байна. 

Агаарын бохирдлын 4-5 орчим хувийг үнс хог, хаягдал, замын тоосжилт бий болгодог бөгөөд хаврын улиралд үнс салхинд хийсч хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж агаар, хөрсний бохирдлыг үүсгэдэг.

Нийслэлчүүдийн үйлдвэрлэж байгаа үнс агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг энэ жилээс үнсийг ангилж ялгах, боловсруулах “Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.176.125)