ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ

Коронавирусний халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж байсан ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ.

Эмнэлэгт хэвтэх хугацаандаа М.Мишустин цахим хэлбэрээр хэд хэдэн удаа зөвлөгөөн явуулжээ. Түүний бие нь сайжирч байгаа бөгөөд удахгүй эмнэлгээс гарна хэмээн өмнө нь мэдээлсэн байна.

Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэхийг ОХУ-ын Тэргүүн шадар сайд Андрей Белоусовд даалгаж буйг цуцалсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний захирамжийг Кремлийн ордны цахим хуудсанд нийтэлжээ. ОХУ-ын Засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэх тухай захирамжид В.Путин 4 дүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)