Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй

Коронавирусний халдварын үр дагаврын улмаас Их Британийн хааны гэр бүлийн төсвийн орлого 17.8 сая фунт стерлингээр буурч магадгүй байна.

"Энэ жил хааны гэр бүлийн орлого гуравны нэгээр буурах төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан цалин хөлсийг бууруулж, ажлын байрны цомхотгол хийх зэрэг эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Их Британид хязгаарлалтын арга  хэмжээнүүд хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байгаа учир бид ажил албандаа эргэн орохоос нааш дахин олон долоо хоног болно гэж бодож байна" хэмээн хааны ордны өндөр дээд албан тушаалтан мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд Их Британийн хааны гэр бүл тасалбар болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүний борлуулалтаас 70 сая гаруй фунт стерлингийн орлого олжээ. Их Британийн хааны гэр бүлийн орднууд дундаас Букингемийн ордон, Виндзорын шилтгээн жуулчдын дунд хамгийн алдартай байдаг аж.  

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.176.125)