Курилийн өмнөд хэсгийг Японы нутаг дэвсгэр гэж дурджээ

Курилийн бүлэг арлын өмнөд хэсгийг "хойд газар нутаг" гэж нэрлэх эрхтэй хэмээх байр суурийнхаа талаар Японы Гадаад хэргийн яам /ГХЯ/ “Гадаад бодлогын хөх ном” жил тутмын тайландаа дахин дурджээ.

“Хойд газар нутаг нь манай улсын нутаг дэвсгэрт хамаарах арлууд юм” гэж уг баримт бичигт дурдсан байна. Түүнчлэн Курилийн арлуудын өмнөд хэсгийн "дөрвөн арлын харьяаллын асуудлыг шийдсэний дараа ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна" гэж тэмдэглэжээ.

Курилийн арлуудын харьяаллын талаар Япон, Оросын хооронд үүссэн газар нутгийн маргаан хэдэн арван жил үргэлжилж байгаа билээ. Чухамхүү энэ асуудал нь хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулахад саад тотгор болсоор байгаа юм.

ОХУ, Японы удирдагчид 2018 оны 11 дүгээр сард Сингапурт уулзахдаа, 1956 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хэрэгжиж буй Зөвлөлт-Японы хамтарсан тунхаг бичигт тулгуурлан найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон билээ. Уг тунхагт найрамдлын гэрээ байгуулсны дараа Курилийн өмнөд Хабомаи болон Шикотана арлыг Японы талд шилжүүлэн өгөх боломжийг судлахыг Москва зөвшөөрсөн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)