“Eurovision-2021” Роттердамд болно

“Eurovision” олон улсын дууны уралдаан Нидерландын Роттердам хотод ирэх онд болно гэдгийг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо батлан мэдэгджээ.

“Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа аж. Уралдаан “Ahoy” концертын танхимд болох бөгөөд хагас шигшээ болон эцсийн шатны шалгаруулалт хэзээ болохыг тэмцээнийг зохион байгуулагчид хожим мэдэгдэнэ.

65 дахь удаагийн “Eurovision” олон улсын дууны уралдаан “Өөрийгөө нээ” уриан дор Нидерландын Роттердам хотын “Ahoy” концертын танхимд 5 дугаар сарын 12-ноос 16-нд болох ёстой байсан юм. Коронавирусний цар тахлын улмаас энэ онд тэмцээн зохион байгуулагдахгүй гэдгийг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо 3 дугаар сарын 18-нд мэдэгджээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)