Майкл Жорданы хос пүүз 560 мянган ам.долларын үнэ хүрчээ

Домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы хос пүүз Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 560 мянган ам.долларын үнэ хүрч зарагдсан тухай “Sotheby's” дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлжээ.

"Nike" брэндийн “Air Jordan 1” пүүз нь  Майкл Жорданы хүчин зүтгэж байсан “Чикаго Буллз” багийн өнгөтэй ажээ. Дуудлага худалдаа Нью-Йорк хотод тавдугаар сарын 8-нд эхэлж, 17-нд дууссан байна. Уг пүүзийг 100-150 мянган ам.долларын үнэ хүрнэ гэж “Sotheby's”-ийн шинжээчид тооцоолж байсан боловч 560 мянган ам.долларын үнэ хүрч, дуудлага худалдааны энэхүү ордны өмнөх дээд амжилтыг эвджээ. “Sotheby's” ордноос өнгөрсөн оны долдугаар сард зохион байгуулсан дуудлага худалдаагаар 1972 онд үйлдвэрлэсэн мөн л “Nike” брэндийн “Moon Shoe” гүйлтийн пүүз 437500 ам.долларын үнэ хүрч зарагдаж байжээ. Уг пүүзийг Канадын цуглуулагч Майлс Надал худалдан авсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.176.125)