"Улаанбаатар хивс", "Гермес центр" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 18-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 ХК-ийн 243.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3.2 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Улаанбаатар хивс" (UBH+6.25%) болон "Гермес центр" ХК (HRM+3.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI-13.27%) болон "Цагаантолгой" ХК (TSA-10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.18 хувиар өсөж, 16265.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,433,425,866,718.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.198.45.0)