Өнгөрсөн 7 хоногт 11.8 сая ширхэг хувьцаа арилжив

Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 536,664,158.08 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 32 компанийн 11.8 сая ширхэг хувьцаа арилжив. Энгийн арилжаагаар "Стандарт Агрикалчер групп", "Силк нет", "АПУ", "ЛэндМН ББСБ", "Тавантолгой" ХК-ийн хувьцаа идэвхтэй арилжигдав. Хоёрдогч зах зээлийн арилжаанд "Стандарт инвестмент", "Евроазиа капитал Монголиа", "БиДиСек" болон "Гаүли", "Ти Ди Би капитал" үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцлоо. 

5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,432,605,356,687.7 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16236.05 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.51 хувиар өсөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)