Балбад “COVID-19”-өөр нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Балбад коронавирусээр халдварласны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам бямба гарагт мэдээлжээ.

“Kathmandu Post” сонинд мэдээлснээр, тавдугаар сарын эхээр нярайлсан 29 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

“Хэд хэдэн шинжилгээ хийж, нарийн судалж шалгасны эцэст энэ нь Балбад “COVID-19”-өөр нас барсан анхны тохиолдол болохыг  тогтоосон” гэж тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ.

Тус улсад вирус тархсанаас хойш 281 хүн халдвар авсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)