Коронавирусний халдвар илрээд байсан ОХУ-ын Соёлын сайд ажилдаа эргэн оржээ

ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова бүрэн эдгэрч, үүрэгт ажилдаа эргэн оржээ. Түүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан тухай 5 дугаар сарын 6-нд мэдээлсэн юм.

“Аз болж өвчин хөнгөн хэлбэрээр илэрлээ” гэж тэрбээр мэдэгджээ. ОХУ-ын Соёлын сайд гэртээ 3 орчим долоо хоногийг өнгөрүүлж, эмчилгээ хийлгэжээ.  

"Хөл хорионы нөхцөлд ажиллах мэдээж хүндрэлтэй байсан. Гэсэн ч бид яам, албан байгууллагуудтай алсын зайнаас хамтран ажилласан” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Коронавирусний халдвар илэрсэн нь тодорхой болсны дараа Любимова гэрээсээ ажиллаж, цахим хэлбэрээр хурал зөвлөгөөн явуулахаар шийдсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.226.114)