Грета Тунберг НҮБ-ын Хүүхдийн санд 100 мянган ам.доллар хандивлав

НЬЮ-ЙОРК. Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг цар тахлын үед НҮБ-ын Хүүхдийн санд /ЮНИСЕФ/ туслах зорилгоор цуглуулсан 100 мянган ам.долларыг шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Грета энэ тухайгаа дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгдсэнийг Америкийн CNN телевизээр шууд дамжуулсан байна.

"Бид "COVID-19" цар тахлын үед НҮБ-ын Хүүхдийн санд дэмжлэг үзүүлэх шинэ кампанит ажлыг эхлүүлсэн. Хамгийн эмзэг бүлэг болох хүүхдүүд хямралд илүү ихээр өртдөг” гэж тэрбээр хэлжээ. 

Тэрбээр мөн шинэ төрлийн коронавирусний халдвар авсан эсэхээ шалгахын тулд өөрийгөө тусгаарласан гэж мэдэгджээ. “Манай улсад эмнэлгийн тусламж авах шаардлагагүй бол шинжилгээ хийхгүй байгаа учир бид шинжилгээ хийлгээгүй байна. Мэдээжийн хэрэг, надад коронавирус байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би ямар ч байсан өөрийгөө тусгаарлахаар шийдсэн, учир нь энэ бол хамгийн зөв алхам юм” гэж тэрбээр хэлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)