Усан хангамж, цахилгаан, дулааны үйлдвэрлэл 15.3 хувиар өсжээ

 Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр буураад байгаа талаар ҮСХ мэдээлэв.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (24.1 хувь) их наяд төгрөгөөр буурчээ. 

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 (33.0 хувь) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 65.1 (6.5 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 66.8 (15.3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)