BTS V 2020 оны хамгийн царайлаг залуугаар тодорлоо

 

Кпоп хөгжим сонсогчдодоо зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон шинэ, сонирхолтой мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

BTS ХАМТЛАГИЙН ГИШҮҮН V 2020 ОНЫ ХАМГИЙН ЦАРАЙЛАГ ЗАЛУУГААР ШАЛГАРЛАА

Youtube-ийн хамгийн алдартай сувгуудын нэг болох "Top10world" сувгаас 2020 оны хамгийн царайлаг 10 залууг тодруулсан бөгөөд уг жагсаалтыг BTS хамтлагийн гишүүн V буюу Kim Taehyung тэргүүлжээ. Түүний араас дуучин Zayn Malik, Chris Hemsworth, Chris Evans, Tom Cruise нар орсон байна. 

Мөн энэхүү жагсаалтыг БНСУ-ын MBC телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө онцолсон юм. 

BLACKPINK LISA-Г АЙЛГАН СҮРДҮҮЛЖЭЭ

БНСУ дахь Тайланд улсын Элчин сайдын яам албан ёсны Твиттер хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ:

- “Тавдугаар сарын 2-ноос 6-ны хооронд BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa-г айлган сүрдүүлсэн маш олон и-мэйл болон мессежийг хүлээн авлаа. Бидний зүгээс YG энтертайнмент руу мэдэгдэл явуулсан болно”

Харин YG энтертайнментаас дараах мэдэгдлийг хийсэн байна:

- “Бид ч мөн энэ асуудлын талаар мэдээлэл авсан бөгөөд шүтэн бишрэгчдээс шаардлагатай материалуудыг цуглуулж байна. YG энтертайнментийн зүгээс уран бүтээлчид болон шүтэн бишрэгчдийнхээ аюулгүй байдлыг өндөр зэрэглэлээр хамгаалах болно. Мөн энэ хэрэгт хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна"

MOMOLAND ХАМТЛАГ 1,180 КГ БУДАА ХАНДИВЛАЖЭЭ

Тавдугаар сарын 8-нд MLD энтертайнментаас MOMOLAND хамтлагийг БНСУ-ын Улаан загалмайн нийгэмлэгт 1,180 кг цагаан будаа хандивласан талаар мэдэгджээ. 

MOMOLAND хамтлагийн зүгээс:

- “Бид тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг хүссэн болохоор энэ будааг хандивлаж байна. Бидний энэхүү үйлдэл хүнд хэцүү нөхцөлд байгаа хүмүүст тус дэм болно гэж найдаж байна” хэмээжээ. MOMOLAND хамтлагийн зүгээс энэ сарын эхээр 100,000,000 вонын үнэ бүхий амны хаалт хандивласан билээ.

BLOCK B ХАМТЛАГИЙН U-KWON ЦЭРЭГТ ЯВНА

Block B хамтлагийн зүгээс хамтлагийн гишүүн U-Kwon цэрэгт явах болсон талаар мэдэгдэл хийлээ.

KQ энтертайнментаас U-Kwon-ийг тавдугаар сарын 18-нд цэрэгт явна гэж мэдээлсэн бөгөөд тэрээр хамтлагаасаа цэргийн алба хааж буй дөрөв дэх гишүүн болох аж. Тодруулбал тус хамтлагийн Jaehyo цэргийн албаа хаасан бол B-Bomb, Taeil нар одоогоор албаа хааж байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.31.34)