Дэлхий нийтэд коронавирусын халдвар авсан хүний тоо 4 сая давлаа

Г.Отгонжаргал

Дэлхий дахинд коронавирусээр халдварласан нийт тохиолдлын тоо 4 сая давлаа. Сүүлд мэдээлснээр, нийт 4100728 хүн коронавирусээр халдварласан бол үүнээс 280431 нь нас баржээ. Коронавирусын тархалтын хурд дэлхий дахинаа удааширч байна. 

АНУ-д коронавирусын халдварын хамгийн их тохиолдол бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүмүүсийн гуравны нэг нь тус улсад байна. “The New York Times” сонины мэдээлснээр, АНУ-д нийт 1347309 хүн коронавирусын халдвар авсан бол 80037 хүн халдварын улмаас нас баржээ.

Жагсаалтын хоёрдугаарт Испани бичигдэж байна. Тус улсад халдварын 262783 тохиолдол бүртгэгдэж, 27487 хүн нас баржээ. Араас нь Итали 218268 тохиолдол бүртгэгдсэнээр гуравдугаарт жагсаж байна. Тус улсад 30395 хүн нас баржээ. Харин Их Британи улсад 215260 тохиолдол илэрч, нас барсан 31587 тохиолдол бүртгэгдсэнээр дөрөвдүгээрт тэмдэглэгдэж байна.

ОХУ халдварын тохиолдлын тоогоор дэлхийд тавдугаарт жагсаж байна. Тус улсын коронавирустэй тэмцэх холбооны шуурхай штабын мэдэгдсэнээр, халдвар авсан хүний тоо 198676 болж нэмэгдсэн бол 31916 хүн эдгэрч, 1827 хүн нас баржээ. 

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)