Хятадын сэтгүүлч худлаа мэдээлэл тараасан хэргээр 15 жилийн хорих ял сонслоо

БНХАУ-ын төрийн төв хэвлэл “Ардын сонин”-ы сэтгүүл Чен Жиерэнд Хятадын шүүхээс 15 жилийн хорих ял оноолоо.

Түүнд Коммунист намын талаар нийгэмд илтэд буруу ташаа мэдээлэл түгээсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүх бүрэлдэхүүн ял оноожээ.

Тэрбээр өнгөрсөн хэдэн сарын хугацаанд коронавирусний талаар БНХАУ-ын засаг захиргааны хэрэгжүүлсэн бодлого зарим нэг алдаа дутагдлыг хүчтэй шүүмжилж байсан юм.

Олон улсын байгууллага дээрх шүүх хурлыг хэт нэг талыг барьж шийдвэр гаргахдаа хүний эрхийг илтэд зөрчсөн гэх үндэслэлээр шүүмжилж, дэлхий дахиныг Чен Жиерэнд анхаарлаа хандуулахыг уриалжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл:
Таны IP: (44.204.94.166)